НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нэг.Нийтлэг үндэслэл
1. Бид хэрэглэгч таны хувийн мэдээллийг хүндэтгэж, хуулийн хүрээнд хамгаалж, чанд хадгалах бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах нь бидний хувьд маш чухал юм.
2. Энэхүү Нууцлалын бодлого /цаашид “баримт бичиг” гэх/ нь Ургийн бичиг аппликейшн (цаашид "апп" гэх) таны ямар мэдээллийг, ямар зорилгоор цуглуулж, ашиглаж, хадгалдаг талаарх мэдээллийг хүргэхэд оршино.
3. Энэ баримт бичгийг Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуульд нийцүүлэн боловсруулсан болно.
Хоёр.Нэр томъёоны тайлбар
1. >
2.
3. Цахим тодорхойлогч: Хүнийг цахим орчинд тодорхойлох мэдээллийн системийн нэвтрэх нэр, цахим шуудан, нийгмийн сүлжээ, харилцаа холбооны утастай болон утасгүй технологийн хаяг, бусад төрлийн төхөөрөмж, мэдээллийн систем дэх мэдээллийг хэлнэ.
Гурав.Хүний хувийн мэдээлэл гэж юу вэ?
1. Хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг хэлнэ. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.11/
2. Хүний эмзэг мэдээлэлд үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээлэл зэрэг хамаарна. /Хүний мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1.12/
Дөрөв.Хэрэглэгчийн ямар мэдээллийг хэрхэн цуглуулдаг вэ?
Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд:
· Утасны дугаар
Хэрэглэгч аккаунт үүсгэхийн тулд утасны дугаараар нэвтэрнэ. Мөн апп ашиглахад хэрэглэгч утасны дугаараа зайлшгүй бүртгүүлэх шаардлагатай бөгөөд энэ мэдээлэл нь хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох боломжгүй мэдээлэл тул хүний хувийн мэдээлэлд хамаарахгүй болно.
·
· Цахим шуудан
Хэрэглэгч апп-д дахин нэвтрэхэд хялбар байх болон хэрэглэгчид төлбөрийн ибаримт олгох зорилгоор цахим шууданд холболт хийж аккаунт үүсгэдэг. Энэ мэдээлэл нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу цахим тодорхойлогч буюу хүний хувийн мэдээлэлд хамаарна.
Апп ашиглах явцад:
·
· Гэрийн хаяг, ажлын газрын хаяг
Хэрэглэгч өөрийн хүсэлтээр гэрийн хаяг, ажлын хаягийг өөрийн утас дээр апп татсны дараа оруулж болох бөгөөд энэ хаягийг систем хадгалахгүй. Харин хэрэглэгч дараагийн дуудлагыг шуурхай хийхэд эдгээр хаягийг өөрөө сонгон хэрэглэх боломжтой. Энэ мэдээллүүд нь хэрэглэгчийн байршлын болон оршин суугаа хаягийн мэдээлэл буюу хүний хувийн мэдээлэлд хамаарах хэдий ч системд зөвхөн хэрэглэгч өөрийн сонголтоор хэрэглэнэ.
Тав.Хэрэглэгчийн мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?
· Утасны дугаар: хэрэглэгчтэй холбогдох
· Цахим шуудан: Хэрэглэгчид нэвтрэхэд ашиглана зорилгоор ашиглана.
·
Зургаа. Хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?
1.
2. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасны дагуу Ургийн бичиг мэдээлэл хариуцагч болохынхоо хувьд хэрэглэгчийн хувийн мэдээллийг анх цуглуулсан зорилгоосоо өөр зорилгоор ашиглахгүй байх, хамгаалах, аюулгүй орчинд хадгалах, гуравдагч этгээдэд задруулахгүй байх үүрэг хүлээдэг. Энэ үүргийнхээ дагуу “Мэдээллийн аюулгүй байдлыг ханган ажиллах журам”ыг дотоод үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.
3. Хэрэглэгч таны мэдээллийг төрийн эрх бүхий байгууллага шаардсанаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд задруулахгүй байх болно.
Долоо.Мэдээллийн эзний зөвшөөрөл
1. Хэрэглэгч Ургийн бичиг аппликейшнийг татан авч, аккаунт үүсгэн мэдээллээ илгээснээр мэдээлэл ашиглах зөвшөөрөл өгсөнд тооцно. Энэ нь Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт нийцэж байгаа болно.
Найм.Мэдээлэл устгах
1.Хэрэглэгч мэдээлэл устгах хүсэлтээ энд дарж өгөх боломжтой. Апп мэдээлэл устгах хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор устгана.
Ес.Баримт бичгийн шинэчлэлт, мэдэгдэл
1. Энэхүү баримт бичгийг Ургийн бичиг хэдийд ч шинэчилж болох бөгөөд уг шинэчлэлтийг "Нийтлэгдсэн огноо"-оор илэрхийлж, мэдэгдэх болно.
ТАНИЛЦАЖ, ЗӨВШӨӨРӨВ
Нийтлэгдсэн огноо: 2024 оны 4 сарын 22 өдөр